Мэдээ мэдээлэл
ХЭНТИЙ АЙМАГТ “МИНИЙ КОДЫН ЭХЛЭЛ” ХАКАТОН ЭХЭЛЛЭЭ
2024.04.10
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя" аяны хүрээнд ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд "ХАКАТОН Миний кодын эхлэл" тэмцээн зохион байгуулж байна. Аймгийн Засаг дарга өнөөдөр уг үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр сурагч, хүүхдүүд бол аймаг орон нутаг, улсынхаа ирээдүй хэмээн дурдаад шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцаж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн багш, судлаач нар ахлах ангийн 24 сурагчид веб сайтыг хэрхэн бүтээх, HTML хэл, кодыг хэрхэн бичих талаар суурь мэдлэг олгож байгаа бөгөөд сурагчдын найман багт хуваан тэмцээн өрнүүлнэ.