ИНОВАЦИ ШИНГЭЭСЭН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

2024.04.10
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд иновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн Хан Хэнтий чуулгын үүдний танхимд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд УБ хотоос 17, Хэнтий аймгаас 13 нийт 30 аж ахуйн нэгжийн шинжлэх ухаанд тулгуурласан, иноваци шингээсэн бүтээл, бүтээгдэхүүн дэлгэгдэж, хараа зүйн үнэгүй зөвлөгөө өгөх булан ажиллаж байна.