Мэдээ мэдээлэл
БНСУ-ЫН “JEONIE DESIGN HOSPITAL” ЭМНЭЛЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024.04.08
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын Jeonie Design hospital, Соёл аялал жуулчлалын хөгжлийн сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Чонжу хотод байрлах Jeonie Design hospital эмнэлэгт Хэнтий аймгаас очиж буй иргэдэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэхэд 30 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилэхээс гадна аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг туршлага судлуулах мэргэшүүлэх сургалтад хамруулахад хамтарч ажиллахаар боллоо.