СПОРТЫН АНХДУГААР НААДАМД БЗӨБЦТСС-ЫН “ЭРЧИМ” БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2024.04.07
Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын биеийн тамир спортоор хичээллүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоогоо хангах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГ-аас ТАХ-дын “Спортын анхдугаар наадам”-ыг 2024.04.04-07-ны өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгууллаа.
Тус наадамд төрийн 190 байгууллага хамтран 36 багт хуваагдаж, 1000 гаруй тамирчид дартс, олс таталт, сагсан бөмбөг, волейбол гэсэн 4 төрлөөр 4 өдрийн турш өрсөлдсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд БЗӨБЦТСС, 2 дугаар байранд Бэрх хот, 3 дугаар байранд Дадал сум, 4 байранд Батноров, 5 дугаар байрт Power баг /УЦУОШТ, Харгуй ХХК, БОАЖГ, Хэрлэн голын сав газрын захиргаа/ тус тус шалгарлаа.
Мөн шилдэг хөгжөөн дэмжигчээр Doctors team /ЭМГ, ЗӨСТөв, ЭМДХ, Нэгдсэн эмнэлэг, УАУНЭ/ баг, удаах байранд Хэрлэн сум, 3 дугаар байранд БЗӨБЦТСС-ын хөгжөөн дэмжигчид шалгарсан юм.
Тэмцээний зохион байгуулалт буюу арын албанд 300 гаруй албан хаагчид 8 хэсэгт хуваагдан ажиллажээ.