Мэдээ мэдээлэл
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ 2100" ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ХЭНТИЙ АЙМГИЙН ОЮУТНУУД ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА
2024.03.30
“Ерөнхийлөгчийн Илгээлт 2100” тэтгэлэгт 2023 онд хамрагдаж тэнцсэн Хэнтий аймгийн оюутнууд өөрсдийн санаачилгаар ахлах ангийн сурагчдад арга туршлагаасаа хуваалцах зорилгоор “Дэлхийн Монгол иргэн илгээлт 2100 тэтгэлэг” уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцлоо.
Мөн ISSP тэтгэлгийн шалгалтын монгол дахь төлөөлөгч Б.Мөнхдэлгэр тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сурагчдад мэдээлэл өгсөн юм.
Хан Хэнтий чуулгад болсон тус уулзалтад төгсөх ангийн сурагчид хамрагдаж гадаадын их сургуулиудын тэтгэлэгт хэрхэн тэнцэх, юунд анхаарах зэрэг арга туршлага судаллаа.