БНСУ-ТАЙ ХАМТРАН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕХНОЛОГИЙГ ОРОН НУТАГТ НЭВТРҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙНЭ

2024.03.29
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав БНСУ-ын “Кюнхи” Их сургуулийн докторууд, “RMaterials”компанийн удирдлагуудтай орон нутгийн нөхцөлд тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийг Хэнтий аймагт нэвтрүүлэх судалгааны ажил хийхэд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Энэ нь салхины хүчийг ашиглан эрчим хүч гарган авах технологи тул хөдөөгийн малчин айл ч цахилгааны эх үүсвэрээр хангагдах боломжтой юм. Мөн энэхүү технолгийг нэвтрүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмийг угсрах бага оврын үйлдвэрийг орон нутагтаа байгуулах боломжтой талаар талууд хэлэлцсэн юм.
Эхний ээлжинд БНСУ-аас ажлын хэсэг ирж орон нутгийн цаг агаарын нөхцөл байдал, салхины хүч гэх мэт судалгааны ажлуудаа хийнэ.
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь хямд зардалтайгаас гадна, дотоод нөөц баялагт тулгуурладаг, нөхөн сэргээгдэшгүй, үнэ цэнтэй нөөцийг шавхахгүйгээр ашиглах боломжтойгоороо давуу талтай.