ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

2024.03.28
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, тогтоол Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам, мөн Монгол Улсын Засгийн газрын 340 дүгээр тогтоол Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улс орон даяар 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 16.00 цагт аймгийн хэмжээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж дадлага сургуулилт зохион байгууллаа.
Тус дадлага сургууль орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд аймгийн хэмжээнд 5000 орчим иргэн хамрагдлаа.