Тусгай зориулалтаар говийн угалз, халиун буга, цагаан зээр, агнуурын шувуу агнах, тул болон бусад загас барьж буцаан тавих "Зөвшөөрөл олгох" нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

2024.04.09
Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор 2024 онд Хэнтий аймгийн хэмжээнд Говийн угалз 4 толгой, Халиун буга 5 толгой, Цагаан зээр 30 толгой, Агнуурын шувуу 30 толгой агнуулах, 90 толгой тул, 900 толгой бусад загас бариулж тавиулхаар нээлттэй дуудлага худалдааг 18 багц болгож зарлаж байна

 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор 2024 онд Хэнтий аймгийн хэмжээнд  Говийн угалз 4 толгой, Халиун буга 5 толгой,  Цагаан зээр 30 толгой, Агнуурын шувуу 30 толгой агнуулах, 90 толгой тул, 900 толгой бусад загас бариулж тавиулхаар нээлттэй дуудлага худалдааг 18 багц болгож зарлаж байна 

Багц-1 Батширээт сум Онон гол 1, 2-р агнуурын бүс нутагт барьж  буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 180 бусад загас/ 

Багц-2 Биндэр сум Онон гол 3, 4, 5-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 180 бусад загас/

Багц-3 Баян-Адарга сум Онон гол 6-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 180 бусад загас/

Багц-4 Норовлин сум Онон гол 7-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 180 бусад загас/

Багц-5 Дадал сум Онон гол  7-р, Балж гол 8-р агнуурын бүс нутагт барьж буцаан тавих зөвшөөрөл олгох /18 тул 180 бусад загас/

Багц– 6 Галшар сум Их бага Дондой  агнуурын бүс  Цагаан зээр /5 толгой /

Багц– 7  Баянхутаг сум Баян-Уул агнуурын бүс Говийн угалз  /1 толгой /

Багц– 8 Баянхутаг сум Хөх чулуу агнуурын бүс Цагаан зээр /5 толгой/

Багц– 9 Баянмөнх сум Язаар агнуурын бүс  Говийн угалз  /1 толгой /

Багц– 10 Баянмөнх сум Бургасын ухаа Цагаан зээр /5 толгой/

Багц– 11 Дэлгэрхаан сум Баян-Улаан агнуурын бүс  Говийн угалз  /1 толгой /

Багц– 12 Цэнхэрмандал сум Их буурал агнуурын бүс  Халиун буга / 1 толгой/

Багц-13 Өмнөдэлгэр сум Тэнүүн агнуурын бүс  Халиун буга / 2 толгой/

Багц-14 Батширээт сум Навчит агнуурын бүс  Халиун буга / 2 толгой/

Багц-15 Норовлин сум  Цогтын хоолой агнуурын бүс Цагаан зээр /5 толгой/

Багц-16 Мөрөн сум Хавтгай агнуурын бүс Цагаан зээр /10 толгой/

Багц-17 Мөрөн сум  Мөрөн агнуурын бүс Говийн угалз /1 толгой/

Багц-18  Батширээт сум  Ононгийн арал  агнуурын бүс Агнуурын шувуу /50 толгой/

 Анхаарах зүйлс

 Бүртгэл явагдах зохион байгуулах хугацаа: Нээлттэй дуудлага худалдаанд оролцох иргэн хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ khentiinature@gmail.com мэйл хаягаар ирүүлнэ. Нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагаас цахим хэлбэрээр бүртгэнэ. Нээлттэй дуудлага худалдааны бүртгэлийг 04 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг 30 минутанд хаана. Нээлттэй дуудлага худалдааг 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1400 цагт цахимаар зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  /ААНБ албан тоотоор, иргэн өргөдөл /

2. Дэнчин төлсөн баримтын хуулбар

3. Иргэн /иргэний үнэмлэхний хуулбар/, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн /гэрчилгээний хуулбар/

4.Хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх нотариатаар батлуулсан итгэмжлэл

5.Дэнчинг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэмэлт орлогын 100180013401 тоот дансанд байршуулна.

Босго үнэ: Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Босго үнэ тогтоох тухай 261-р тогтоолыг баримтлав.

Дэнчингийн хэмжээ: Амьтны тухай хуулийн 291.4-т заасны дагуу Багц-1 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 244080 төгрөг төлнө, Багц-2 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 244080 төгрөг төлнө, Багц-3 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 244080 төгрөг төлнө,  Багц-4 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 244080 төгрөг төлнө,  Багц-5 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 244080 төгрөг төлнө,  Багц-6 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 99700 төгрөг төлнө,  Багц-7 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 444000 төгрөг төлнө,  Багц-8 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 444000 төгрөг төлнө,   Багц-9 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 444000 төгрөг төлнө,  Багц-10 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 99700 төгрөг төлнө,  Багц-11 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 444000 төгрөг төлнө,  Багц-12 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 254000 төгрөг төлнө, Багц-13 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 508000 төгрөг төлнө,  Багц-14 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 504000 төгрөг төлнө,  Багц-15 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 99700 төгрөг төлнө,  Багц –16 дуудлагад орох дэнчингийн хэмжээ 199400 төгрөг төлнө,  Багц-17  дуудлагад орох дэнчингийн хэмжээ 444000 төгрөг төлнө,  Багц –18 дуудлага худалдаанд орох дэнчингийн хэмжээ 35500  төгрөг төлнө, 

Өсгөх үнийн хязгаар: Оролцогч нь дуудлага худалдааны үнийг өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй дээд хязгаар нь 50 хувиас дээшгүй байна.

Оролцогчид мэдээ өгөх: Бүртгэлд хамрагдсан оролцогч нарт дуудлага худалдаанд оролцох шаардлагад нийцсэн тохиолдолд бүртгүүлсэн мэйл хаягруу нь дуудлага худалдаанд оролцох холбоос, дуудлаганд  худалдаа зохион байгуулах ажлын удирдамжийг хүргүүлнэ.

Шаардлагатай мэдээлэл авах бол: Нээлттэй дуудлага холбоотой мэдээлэлийг Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2 давхар 204 тоотод очиж уулзах боломжтой бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 70562506, 98115040 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

 Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

байгаль орчин, аялал жуулчлалын газар

 орон нутгийн өмчийн газар