МАЛЧДАД ОЛГОХ УЛААН БУУДАЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШУУДАЙЛЖ, СУМДАД ХҮРГҮҮЛЖ БАЙНА

2024.02.29

Хэнтий аймагт хуваарилсан 750 тн улаан буудайг Төв аймгийн Угтаалцайдам сумаас татан авч, Чингис хотод төвлөрүүлэн төрийн албан хаагчдын тусламжтайгаар шуудайлах ажил үргэлжилж байна. Манай аймгийн хувьд 2 дах татан авалтаа хийсэн бөгөөд эхний ээлжинд 140 тонныг татан авч шуудайлан, сумдад хүргүүлсэн. Харин одоо 2 дугаар ээлжийн 224 тн улаан буудайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ГХБХБГ, УЦУОШТ, БШУГ, БОАЖГ, ХГБХХГ, ОБГ, Нэгдсэн эмнэлэг, Автотээврийн төв, Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн газар, Нисэх, Харгуй ХХК, Хэнтий ус, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагуудын алба хаагчид шуудайлж байна.