Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН МАЛЧДАД 9.5 ТОНН ХИВЭГНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.02.26
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ДЗМОУБ-ын Бор-Өндөр II хөтөлбөрийн зохицуулагч Г.Жаргалбат нар өнөөдөр Хэрлэн сумын малчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Аймгийн Онцгой комиссоос Бор-Өндөр II хөтөлбөртэй хамтран Хэрлэн сумын 48 малчин өрхөд 9.5 тонн хивэгний тусламж үзүүлэв. Уг уулзалтаар дээрх асуудлаар болон аймаг, сум орон нутгийн хэмжээнд УОК, аймгийн онцгой комиссоос зудын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах энэхүү ажлын хүрээнд Хэрлэн сумын харьяат үндсэн малчин өрхүүдээс хонин толгойд шилжүүлснээр 70-300 толгой малтай, 2-оос доошгүй хүүхэдтэй, хүүхэд нь дэлхийн зөнд бүртгэлтэй зэрэг шалгуураар зорилтот бүлгийн өрхүүдийг тодорхойлж, ийнхүү өрх бүрд 9 шуудай хивэг буюу нийтдээ 9.5 тонн хивэгний тусламжийг олгож байгаа юм.