ЗАСГИЙН ГАЗРААС ОЛГОЖ БУЙ УЛААН БУУДАЙГ ТАТАН АВАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2024.02.26
Засгийн газраас олгож буй 750 тн улаан буудайг татах ажил үргэлжилж байна. Эхний ээлжийн 140 тн улаан буудайг өчигдөр Чингис хотод буулгаж, төрийн албан хаагчид шуудайлан сумдад хүлээлгэн өгсөн бол яг одоо 2 дугаар ээлжийн татан авалтаа хийж 5 автомашин, 300 орчим тонн улаан буудайг тээвэрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумаас Чингис хот руу хөдөллөө.