ХЭНТИЙ АЙМАГТ ХУВААРИЛАГДСАН 750 ТОНН ТЭЖЭЭЛИЙН БУУДАЙ ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

2024.02.26
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх, өвс, хивиг тэжээлийг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олгох зэрэг ажлыг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас авч буй 750 тонн тэжээлийн буудайн эхний ээлжийн 140 тонн нь өнөөдөр аймгийн төвд буулаа.
Аймгийн хэмжээнд 11 алба, мэргэжлийн 23 анги байгаагаас өнөөдөр хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЦТСС, ХХААГ зэрэг таван байгууллагын 80 орчим алба хаагч тус тэжээлийн буудайг шуудайлах ажилд дайчлагдаж байна.
Эхний ээлжинд төмөр зуд болон цагаан зудтай өвөлжилт хүндэрсэн 15 сумын малчдад тус буудайг олгох юм. Шуудайлсны дараа сумдууд техник, бие бүрэлдэхүүнтэйгээ ирж авах юм.