МУУДСАН МАЛЫГ ХУРДАН ТЭНХРҮҮЛДЭГ ИЙМ САЙН АРГА БАЙДАГ ЮМ БАЙНА ШҮҮ

2024.02.25
Одоо л малчдад туслах цаг шүү. Мал нэгэнт дор ороод турчихаар хаврын хахир хүйтнийг давахад хэцүү болчдог. 1980 хэдэн онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малчдад туслах мэргэжилтнээр сар гаруй ажилласан туршлагаа хуваалцая. Бэлчээр мал бэлчих аргагүй болоод Орос улсын Барда тэжээлийг сумын төвийн дулаан байр болгонд их хэмжээгээр бэлтгээд айлуудад трактороор зөөвөрлөн өгч мал тэжээх аргыг нь гардан зааж байлаа.
Мал нь өлдөж үхэхгүйг мэдсэн малчид маань гэр гэртээ хийж малаа тэжээгээд малын хорогдол тун багатай давсан даа.
Барда тэжээлийг хийх тун амархан.