ХЭНТИЙ АЙМАГТ ХУВААРИЛСАН 750 ТН ТЭЖЭЭЛИЙН БУДААГ УЛААНБААТАР ХОТООС ТАТАН АВЧ БАЙНА

2024.02.26
ХХААХҮЯ-аас Хөдөө аж ахуйн корпорацын нөөцөд байгаа 10 мянган тонн тэжээлийн улаан буудайг аймгуудад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Хэний аймагт 750 тн тэжээлийн будаа хуваарилсан. Тиймээс аймгийн Онцгой комиссоос тээврийн зардлыг яаралтай шийдвэрлэж хамгийн түрүүнд татан авалтаа хийж, эхний ээлжийн 120 тонн тэжээл, тэжээлийн будаа ачсан машин Чингис хотруу хөдөллөө.
Тэжээлийн будааг Хөдөө аж ахуйг дэмжих төвийн талбай дээр буулгах бөгөөд төрийн байгууллагын албан хаагчид шуудайлж, Баянмөнх, Дархан, Галшар, Жаргалтхаан, Хэрлэн, Баянхутаг, Бор-Өндөр, Мөрөн, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баян-Овоо, Норовлин, Дэлгэрхаан сумдад олгоно.