ГАЛШАР СУМАНД 2 АВТОМАШИН, 4 АЛБАН ХААГЧ ЦАСАНД БООГДСОН 23 ӨРХ АЙЛД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2024.02.23
Галшар суманд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Онцгой байдлын газрын Зил-131, Урал маркийн автомашинтай 4 алба хаагч ажиллаж байна. Зил 131 автомашинтай 2 алба хаагч Галшар сумын Арвин баг сумын төвөөс хойд зүгт 18км /цасанд боогдсон/10 өрх айлд 40 боодол өвс, 20 шуудай тэжээл, 20 шуудай нүүрс, 40л шатахуун зэргээр тусламж үйлчилгээ үзүүлэж байгаа бол Урал маркийн автомашинтай 2 алба хаагч Галшар сумын Жаргалант баг сумын төвөөс урагш 20км цасанд боогдсон/ 13 өрх айлд 120 боодол өвс, 34 шуудай тэжээл, 19 шуудай түлээ нүүрс зэргээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.