БАГАНУУР ХК-ИЙН УУРХАЙЧДЫН ХАНДИВ ДАРХАН СУМАНД ХҮРЛЭЭ

2024.02.22
Багануур ХК-ийн уурхайчин хамт олноос Малчин түмэндээ туслах аян өрнүүлж Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Баянхутаг, Галшар, Жаргалтхаан сумд болон Өлзийт тосгонд нийт 160 тн нүүрс, 20 тн хивэг, нэмнээ, бээлий, дулаан гутал зэргийг хандивлахаар болсон билээ. Тэгвэл тус хандивыг хүргэх ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Дархан сумын малчдад 500 шуудай нүүрс, 100 шуудай хивэг, бээлий, малгайны тусламж үзүүлэв.
Мөн хоёр айлаар орж цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.