МАЛЧДЫН ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХААР БОЛЛОО

2024.02.20
Малчдын зээлийг хойшлуулах асуудлаар банкуудтай зөвшилцөлд хүрлээ. Нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болов.
Малчны зээл нийт хэрэглээний зээлийн 14.4 хувь бүрдүүлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Малчны зээлийн чанаргүй зээл 10.4 тэрбум төгрөг байгаа ба малчны зээлд эзлэх жин 0.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар нэмэгджээ.
Нийт малчны зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг Хаан банк, 51.2 хувийг Төрийн банк тус, тус бүрдүүлж байна.
Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг бөгөөд цагаан сар болон хичээл сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн саруудад малчны зээлийн хэмжээ нэмэгддэг аж.
Аймгуудаар авч үзвэл Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий аймгийн малчдын зээл дийлэнх нь байна.