Мэдээ мэдээлэл
"МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ" ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
2024.02.16
Аймгийн хэмжээнд цасны зузаан дунджаар 10-19 сантиметрт хүрч хатууран малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсгээд байна. Иймд Хэнтий нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж эрхлэгчдийг малчдад тусламжийн гар сунган сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.