БАЯН-АДАРГА СУМЫН "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" ӨРХҮҮДЭД ЦОЛ ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

2024.02.05
XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн босгон дээр Баян-Адарга сумын малчин Б.Ганзориг, Ч.Мөнхсэргэлэн нар "Аймгийн аварга малчин" өрхөөр тодорч өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагнал, гарын бэлгээ гардан авлаа.
Жаргалант багийн малчин Бат-Очирын Ганзориг түүний гэргий Гарамын Жавзмаа нар нь өдгөө 34 дэх жилдээ мал аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 2016 онд "Сумын аварга малчин" цол хүртжээ. Тус салбарт хөдөлмөрч, үр бүтээлтэй ажилласан зүтгэлээ үнэлүүлж, амжилтаа ахиулсаар өнөөдөр ийнхүү "Аймгийн аварга малчин" цол хүртэж байна.
Харин тус сумын Сайхан багийн малчин Чулуунбаатарын Мөнхсэргэлэн түүний гэргий Ганболдын Нарангарав нар нь мал аж ахуйн салбарт тасралтгүй 18 жил хөдөлмөрлөж байгаа бөгөөд 2021 онд "Сумын аварга малчин" цол хүртжээ. Мал аж ахуйн салбарт хөдөлмөрч, үр бүтээлтэй ажилласан зүтгэлээ үнэлүүлж, амжилтаа ахиулсаар өнөөдөр ийнхүү "Аймгийн аварга малчин" цол хүртэж байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан "Аймгийн аварга малчин" өрхөөр шалгарсанд баяр хүргэе.