БАЯНХУТАГ СУМЫН МАЛЧИН БАДАРЧИНГИЙН ЭРДЭНЭБАТ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ШАГНАЛАА ГАРДЛАА

2024.02.04
Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Б.Эрдэнэбат, Г.Амгаланчимэг нарт "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-ийн шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн бүс нутаг хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, сумын удирдлагууд малчны хотонд нь гардуулж хүндэтгэл үзүүлээ.
Энэхүү өрх нь өнгөрөгч онд 2000 тоо толгой мал тооллуулж, мал сүргээ 4 төрөлд өсгөн үржүүлж 2008 онд "Мянгат малчин", 2009 онд "Сумын сайн малчин", 2015 онд "2000 мянгат малчин", 2016 онд " Аймгийн сайн малчин" өдгөө "Улсын аварга малчин өрх" хэмээх алдрыг хүртэтлээ хөдөлмөрлөжээ.