Мэдээ мэдээлэл
ӨДГӨӨ 99 НАСЫГ ЗООГЛОЖ БУЙ БУЯНТ БУУРАЛ А.ТҮМЭННАСТ ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.02.07
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав жил бүр сар шинийн босгон дээр 90-ээс дээш насны азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг билээ. Аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны нийт 114 буурай байна. “Хилэнт эх” хэмээх Модон луу жил, сар шинийн баярыг тохиолдуулан эдгээр ахмадын төлөөлөл болох Хэрлэн сумын IV багийн ахмад настан Аюушийн Түмэннаст гуайн гэрт аймгийн Засаг дарга зочилж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
А.Түмэннаст гуай өдгөө 99 насыг зооглож байгаа бөгөөд хий насаараа 100 хүрч буй буянт буурал билээ. Тэрбээр зорьж очсонд талархаж буйгаа илэрхийлэн “Ирэх жилийн цагаан сараар нэг нас нэмчихээд 101-тэй болоод сууж байя” хэмээн бүхний хайрын хүргэн сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө.
Буянт буурлууд та бүхэн минь эрүүл энх, урт удаан наслах болтугай.