Мэдээ мэдээлэл
90-ЭЭС ДЭЭШ НАСНЫ 114 АХМАДАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛНЭ
![](https://khentii.mn/uploads/image/2024/02/1920x0/1707305184_eacbf56999b12e15d2e2.jpg)
2024.02.06
Сар шинийн баярыг тохиолдуулан 90-ээс дээш насны ахмадуудад аймгийн Засаг даргын зүгээс хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Хэнтий аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 114 ахмад байдаг бөгөөд тэдний төлөөлөл болох Өмнөдэлгэр сумын ахмад настан 91 настай Азай гуайд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүндэтгэл үзүүллээ.
Харин 100-аас дээш насны 2 ахмад байдаг бөгөөд тэдгээр ахмадуудад МУ-ын Ерөнхийлөгчийн бэлгийг аймаг, сумын удирдлагуудаар дамжуулан гардуулна.
Ахмадууд та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.