ЦЭНХЭРМАНДАЛ СУМААС “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” ХОЁР ТОДОРЛОО

2024.02.05
ХVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр Цэнхэрмандал сумын аймгийн аварга малчид тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Аймгийн аварга малчин өрхөөр:
- Хужхан багийн малчин Б.Амаржаргал
- Согоот багийн малчин Ч.Нямсүрэнгийнх тус тус тодорч байна.
Мөн энэ үеэр Сумын аварга малчин өрх болон сумын алдарт уяач, малд нүдтэй хүүхдийн шагналыг гардуулсан юм.
Согоот багийн малчин Чүлтэмийн Нямсүрэн нь 26 дахь жилдээ мал маллаж, малын ашиг шимээр амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ 5 өрхийг 171 малаар малжуулж, бусдын амьдрал нэмэр тус болж яваа эгэл малчдын нэг юм. Тэрбээр 2005 онд "Сумын сайн малчин”, 2020 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”, 2021 онд “Мянгат малчин” болж байжээ.
Харин Хужхан багийн малчин Баянмандалын Амаржаргал мөн л 26 дахь жилдээ мал маллаж байна. Тэрбээр 100 эхээс 100 хувь төл бойжуулж, малын тооноос илүү чанарт анхаарч, бэлчээр нутгаа хамгаалж яваа малчин түмний минь төлөөлөл юм. Тэрбээр 1 өрхөд 127 мал олгож, нийт малд ямааны эзлэх хувь нь 5,6 хувь байна.