ДЭЛГЭРХААН СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН 3 ТОДОРЧЭЭ

2024.02.04
XVII жарны “Модон луу” жилийн сар шинийн босгон дээр Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, улс нийгэмдээ үнэтэй хувь нэмрээ оруулж яваа 46 малчин “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан билээ. Үүнээс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Хэрлэнбаян-Улаан багийн малчин Хасын Гансүх, Баянхаан багийн малчин Пунцагцэрэнгийн Ганбаатар, Хэрлэнтооно багийн малчин Уртнасангийн Алтангэрэл нар аймгийн аварга малчнаар тодорч цол тэмдгээ гардан авлаа.
-------------------
Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн малчин Хасын Гансүх нь мал аж ахуйн салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Нийт 813 тоо толгой малтай бөгөөд 100 эхээс 100-106 хувь төл бойжуулж, 5 өрхийг 322 малаар малжуулжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд “Сумын аварга малчин”, 2019 онд “Мянгат малчин”, 2022 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”-аар тус тус шалгарч байжээ.
------------------
Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Пунцагцэрэнгийн Ганбаатар нь мал аж ахуйн салбарт 26 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Нийт 981 тоо толгой малтай бөгөөд 100 эхээс 100-112.1 хувь төл бойжуулж, 3 өрхийг 393 малаар малжуулжээ. Тэрбээр 2011 онд ХХААХҮЯамны “Жуух бичиг“, 2019 онд "Сумын аварга малчин”, 2022 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнуулж байжээ.
---------------
Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно багийн малчин Уртнасангийн Алтангэрэл нь мал аж ахуйн салбарт 44 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Нийт 854 тоо толгой малтай бөгөөд 100 эхээс 100 хувь төл бойжуулж, 2 өрхийг 194 малаар малжуулжээ. Тэрбээр 2011 онд ХХААХҮЯамны “Жуух бичиг“, 2021 онд ХАА-н “Тэргүүний ажилтан”, 2021 онд “Алтан төлийн эзэн”, 2021 онд "Сумын аварга малчин” цол тэмдгээр тус тус шагнагджээ.