ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМААС “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР Ч.ЭРДЭНЭЦЭЦЭГ ТОДОРЛОО

2024.02.03
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар тодорсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэгт шагналыг нь Монгол улсын ерөнхий сайдын бүс нутаг хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг нар гардуулж баяр хүргэлээ.
Газар тариалангийн салбарт итгэл зүтгэл, үр бүтээлтэй хөдөлмөрлөн, арвин их ургацаар ард олныхоо хүнсийг хангаж, Эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрөөрөө "Монгол Улсын аварга тариаланч" Алдрын эзэн болсон танд баяр хүргэе.