САР ШИНИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2024.02.03

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаанд аймгийн арслан Д.Алтанцоож түрүүлж, Улсын харцага Г.Бадрах үзүүрлэж, Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан О.Эрдэнэбат, Аймгийн арслан Б.Түвшинтөгс нар шөвгөрлөө.