БҮС НУТГУУДИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОВ

2024.02.02
“Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” зөвлөгөөн энэ сарын 1, 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцлоо.
Тус зөвлөгөөнд нийт 2775 төлөөлөл оролцож бүс нутгийн онцлог, давуу талд тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон түүнийг дэмжих дэд бүтэц, хүний нөөц болон татвар, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж нийт 312 санал зөвлөмж гаргалаа.
Зөвлөгөөнөөр бүс нутгуудийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон бөгөөд зүүн бүсийн хувьд
- Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр ложистик
- Эрчимжсэн мал аж ахуй
- Түүх соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал хэмээн тодорхойллоо.