Мэдээ мэдээлэл
Зүүн бүсийн нийгмийн үйлчилгээ - Панел хэлэлцүүлэг
2024.02.02
Монголын Эдийн Засгийн Форум 2024 - Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн 2 дах өдрөө үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөний салбар хуралдаан III буюу Зүүн бүсийн нийгмийн үйлчилгээ сэдвээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс байр сууриа илэрхийлж байна.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав: Иргэдийнхээ амьжиргааг сайжруулахын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд төр хувийн хэвшлээ дэмжих замаар үйлдвэр байгуулж, түүнийг дагасан ажлын байр бий болно. ААН-үүдийн орон нутгаас хүсдэг зүйл нь газар л байдаг. Бид юм хийе бүтээе гэсэн хүмүүстээ газар олгоё гэхээр дуудлага худалдаанаас өөр ямарч гарц байдаггүй. Энэ мэт хуулийн саадыг залруулах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтыг бид заавал гадаадаас биш эх орныхоо томоохон компаниудтай хамтраад оруулж ирж болно. Үүний нэг жишээ нь MSС компанийн жилд 20.000 үхэр бордох хүчин чадалтай Мет-агро ХХК, Таван богд группын 100-120 ажилтантай Говь компаний салбар үйлдвэрийг бид аймагтаа оруулж ирсэн. Одоо гурилын үйлдвэр байгуулах чиглэлээр судалгааны ажилдаа явж байна.