Мэдээ мэдээлэл
"УЛААНБААТАР ГУРИЛ" КОМПАНИЙН САЛБАР ҮЙЛДВЭРИЙГ ХЭНТИЙ АЙМАГТ БАЙГУУЛАХ ТАЛААР АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.01.31
“Улаанбаатар Гурил” ХХК нь Монгол Улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа ба үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.
Тэгвэл тус компанийн удирдлагуудтай Хэнтий аймагт гурилын үйлдвэр бий болгож хүн амын гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, орон нутагт ажлын байр бий болгох зорилгоор хамтран ажиллах уулзалт зохион байгуулж, Хэнтий аймагт салбар үйлдвэр байгуулах талаар санал солилцлоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, “Улаанбаатар гурил” компанийн дэд захирал Э.Золбоо нар оролцлоо.