ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ГАЛШАР СУМАНД ДАРААХ ДЭМЖЛЭГИЙГ ҮЗҮҮЛНЭ

2024.01.29
Галшар сумын нутаг дэвсгэрт "Төмөр зуд" нүүрлэж, өвөлжилт хүндэрч, малчин айл өрх, сум баг хооронд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн хязгаардагдаж зам даваа цасанд боогдож, явах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул тус сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Онцгой комиссын Урал машиныг Галшар сумруу явуулж, зам харгуйг нээх
2. Малчдад 1000 боодол өвс, 4 тн хивэг тэжээлийг хямдралтай үнээр олгох, өвс тэжээлийг хүргэх автомашины шатахууны зардлыг ОК-оос шийдвэрлэх
3. Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон хоол хүнс хүргэж өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХБХБГ-ын туулах чадвар сайтай land76 автомашиныг сумруу түр хугацаанд шилжүүлэн ажиллуулах,
4. Сумын ЗДТГ-ын автомашин эвдэрч яаралтай дуудлагад явах боломжгүй байгаа талаар Галшар сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу автомашины дэмжлэг хүсэх албан тоотыг Улсын Онцгой комисст хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
/Аймгийн Онцгой комиссын 2 дугаар хуралдаанаас/