ШИЛДЭГ ТАВАН СУМЫГ ШАЛГАРУУЛЛАА

2024.01.26
Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын дагуу сумдын бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж шилдэг таван сумыг шалгарууллаа. Үүнд нэгдүгээр байранд Дадал сум, хоёрдугаар байранд Баян-Овоо, гуравдугаар байранд Бор-Өндөр, дөрөвдүгээр байранд Цэнхэрмандал, тавдугаар байранд Хэрлэн сум тус тус шалгарлаа. Сумдын ажлыг дүгнэхдээ дараах 14 шалгуур үзүүлэлтийг үндэслэж нийлбэрээр нь эрэмбэлдэг. Үүнд:
1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт
2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт
3. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт
4. Аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилт
5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт
6. “Хог хаягдлын менежмент”-ийн хэрэгжилт
7. “Цахим шилжилт” хөдөлгөөний хэрэгжилт
8. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлт
9. “Шилэн данс”-ны хэрэгжилт
10. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт
11. Сумдад хийсэн хяналт-шинжилгээний дүн
12. Орон нутгийн санаачилгаар төсвийн орлогыг нэмэгдүүлсэн байдал
13. Хүүхэд хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
14. Нээлттэй сум