"ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 18 СУМЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2024.01.26
Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, бизнесийн түншлэлийн харилцааг тогтоох, хүн амыг чанартай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар-Цагаан идээ” -2024 үзэсгэлэн худалдаа 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Чингис хотын Спорт зааланд зохион байгуулагдаж байна.
Сар шинийн баярыг угтан зохион байгуулагддаг тус арга хэмжээнд 18 сум 2 тосгоны 150 орчим иргэн ААН өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.