AЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024.01.26
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан ирвэл зохих 39 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч ирж 52 хувийн ирцтэйгээр эхэлж байна. Энэ удаагийн хуралдаанаар:
1. Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайланг дүгнэх тухай
2. Хэнтий аймгийн 2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэлийн 2023 оны тайланг дүгнэх тухай
3. 2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих ан амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай
4. Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр 2030-ийн 2023 оны хэрэгжилтийн тайланг дүгнэх тухай
5. Эд хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Хурлыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нээж, төлөөлөгчдийг хэлэлцэж буй асуудалд олон ургалч үзлээр хандаж, идэвхтэй оролцохыг хэллээ. Мөн тус хуралдаанд төрийн байгууллага, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож байна.