ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТЫГ ЦАХИМ СИСТЕМД ТУЛГУУРЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.01.25
Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны 31 сул орон тоонд тусгай шалгалт зохион байгуулж байна. Шалгалт нь Ерөнхий мэдлэгийн шалгалт, Ярилцлагын шалгалт гэсэн 2 үе шаттай явагддаг бөгөөд энэ удаад ярилцлагын шатны асуулт, хариултыг цахим системд тулгуурлан хүний оролцоог хязгаарласан байдлаар явуулж байгаараа онцлогтой.
Тодруулбал удирдан зохион байгуулах чадвар, манлайлах чадвар, багаар ажиллах чадвар гэсэн 3 бүлгээр тус бүр 20 асуулт болон түүний агуулгад тохирсон хариултыг бэлтгэж, шалгалтад оролцогчоор сонгуулна.
Цахимаар санамсаргүй байдлаар сонгогдсон асуултад оролцогч өөрийнхөө мэдлэгийн түвшинд хариулах бөгөөд хариулт нь урьдчилсан бэлдсэн хариултын агуулгад хэрхэн нийцэж байгаагаар нь шалгалтын комисс оноо өгөх юм.
Энэ нь шалгалтын комиссын гишүүдийн өөрийн үзэл бодолд тулгуурлан дүгнэлт хийхээс урьдчилан сэргийлж байгаагаараа онцлогтой.