БАДМИНТОНЫ ӨСВӨР ҮЕИЙН УАШТ-Д ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2024.01.25
админтоны өсвөр үеийн УАШТэмцээн 2024.01.21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион явагдсан ба энэхүү тэмцээнд нийт 12 байгууллагын 298 тамирчин 4 насны ангилал, 5 төрлөөр хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багийн Бадминтоны спортын ахлах дасгалжуулагч О.Батбилэг, туслах дасгалжуулагч Л.Батжаргал, М.Нямжав дасгалжуулагчтай, өсвөр үеийн шигшээ багийн 44 /хөвгүүд-22, охид-22/ тамирчин амжилттай оролцож, тус тэмцээнээс нийт Алт-6, Мөнгө-4, Хүрэл-4 медалиудыг тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид 1-р байрт шалгарсан бахдам сайхан амжилтыг гаргалаа.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад