МӨРӨН СУМЫН ШИНЭ СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024.01.22
Хэнтий аймгийн Мөрөн суманд 200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Урлаг заал бүхий тус сургуулийн барилгыг Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн "Осибзт" ХХК-ийн зураг төслөөр, "Онон бридж" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, Хэнтий аймгийн ГХБХБГ норм дүрмийн дагуу захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.