ТЭМҮҮЖИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

2024.01.22
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн “100 хүүхдийн дотуур байр”-ны нээлтийг хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг нар оролцож баяр хүргэв.
Туссургууль нь 2023-2024 оны хичээлийн жилд 123 багш ажилтан, 2100 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгыг улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байна. Ингэснээр 80 гаруй хүүхэд тохилог орчинд байрлаж, гэрээсээ хол суралцах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.