ХЭРЛЭН СУМЫН НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ

2024.01.22
Хэрлэн сумын Нэгдүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг өнөөдөр хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг нар оролцож баяр хүргэв.
Тус өргөтгөлийн барилгын ажил болон хуучин байрны их засварын ажлыг “Солармед Монгол” ХХК 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд 10 бүлэгт 2-5 насны 315 хүүхэд суралцаж байна. Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар СӨБ-ийн хамрагдалт нэмэгдэж багш сурагчдын тав тухтай суралцах, ажиллах боломж нөхцөл бүрдэж байна.
Ташрамд дурдахад, аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 34 байгууллага байгаагаас 17-оод нь өргөтгөл хийгээд байгаа бөгөөд энэ онд хоёр цэцэрлэгт өргөтгөл хийхээр төлөвлөөд байна.