“БИНДЭР ОЙ” СУМ ДУНДЫН ОЙН АНГИД 216 САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2024.01.20
Хэнтий аймгийн Биндэр сум дахь “Биндэр ой СДОА”-д Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 216 сая төгрөгийн үнэ бүхий 14 төрлийн мод үржүүлгийн талбайн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тус ойн анги энэ 2024 онд түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна.