БАРХ ГОЛЫН 121 У/М ТӨМӨРБЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2024.01.20
Батширээт сумын Барх голын төмөрбетон гүүр, хайрган замын ажил өнгөрсөн сард дуусч байнгын ашиглалтад хүлээн авсан билээ. Тэгвэл өнөөдөр тус гүүрийн нээлтийг хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцож баяр хүргэв. Тус гүүрийг улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд хүчин чадлын хувьд 121.3 у/м, 1.2 км урт хайрган замтай зорчих хэсгийн 8 метр өргөнтэй юм.