БИНДЭР СУМ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

2024.01.20
Өнгөрөгч 2022 оны 4 сард Биндэр суманд 200 ортой цэцэрлэгийн барилгын шав тавьж байсан ашиглалтад орж өнөөдөр /2024.01.19/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат болон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Өмнө нь 100 ортой цэцэрлэгт 200 гаруй хүүхэд суралцдаг байсан бол шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор стандартын дагуу сумын төвийн хүүхдүүд СӨБ-д зуун хувь хамрагдах боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү цэцэрлэгийн хувьд урлаг, спорт заал, унтлагын танхимууд тус тусдаа гэдгээрээ онцлогтой. Мөн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах үүднээс шинэ бүлэг нээжээ. Шинэ цэцэрлэгт 8 бүлгийн 247 хүүхэд суралцана.