БАТШИРЭЭТ СУМАНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 10 ОРТОЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ ӨНӨӨДӨР НЭЭЛТ ХИЙЛЭЭ

2024.01.19
Батширээт суманд Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэргүүтэй удирдлага, гишүүд оролцож баяр хүргэлээ.
Тус өргөтгөлийн барилгын ажлыг Эрүүл мэндийн яамны захиалгаар улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгөөр "Винтер гарден" ХХК гүйцэтгэсэн. Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок нэмэгдэж, яаралтай тусламжийн 10 ортой болж байгаа юм.
Өмнө нь эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагатай иргэд дугаарлан, хүлээлт үүсдэг байсан бол энэхүү байдал багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай, найдвартай хүргэх боломж бүрдэж байна.
Хуучин эмнэлгийн байрыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн их засвар хийгдэхээр болсон юм.