АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН УДИРДЛАГА, АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024.01.17
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оны эхэнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж алба хаагчид болон тухайн салбарт тулгамдаж буй асуудлаар удирдлага, мэргэжилтнүүдтэй санал солилцож буй. Энэ удаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Байгууллагын удирдах албан тушаалтан ажилдаа хэр хариуцлагатай, гүйцэтгэл сайтай, ур чадвартай байж албан хаагч, мэргэжилтнүүдээ удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангаж, манлайлж байна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн сард судалгаа хийсэн. Үүний үр дүнд зарим байгууллагын удирдах албан тушаалтны үнэлгээ хангалтгүй байна. Иймд цаашид удирдах албан тушаалтны ур чадварт анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаа. Энэ судалгаагаар Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын хувьд хангалттай үнэлэгдсэн. Цаашид алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, бүтэц орон тоогоо нөхөж тав тухтай ажиллах боломж бүрдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх гэх зэргээр зөв менежмент хийгээд явахад үйл ажиллагаагаа улам илүү сайжруулах бүрэн боломжтой талаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дурдлаа. Тус газрын дарга Б.Сүнгээ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавд ГХБХБГ-ын барилгаа нэг давхраар нэмэх санал гаргасан бөгөөд уг саналыг аймгийн удирдлагууд дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Мөн боловсон хүчний дутагдлыг нөхөх асуудлын тухайд мэргэжил ээшлүүлэх албан хаагчдаа “Зөгийн үүр” хөтөлбөрт хамруулах бүрэн боломжтой талаар хэллээ.