АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ц.ЧОГСОМЖАВЫГ “СҮЛДЭТ БАГАНА” ШАГНАЛААР ШАГНАЛАА

2023.12.28
Аймгийн Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга Ц.Чогсомжавыг хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал болох “Сүлдэт багана” шагналаар шагналаа. Шагналыг Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга генерал Н.Ганболд гардуулсан юм.
“Сүлдэт багана” шагналыг хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байдлыг үндэслэн олгодог.
Тэгвэл аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хилийн цэргийн 0287 дугаар ангид хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд болон хилийн шороон зурвасыг сэргээх ажилд жил бүр дэмжлэг үзүүлж ажилладаг билээ. Мөн хилчдийн уналгын агтны тоог нэмэгдүүлэх зорилгоор "Нэг баг-Нэг агт" аяныг зохион байгуулж 250 агттай болгосон бөгөөд тус ангийн таван заставыг цахилгаан үүсгүүрээр хангаад буй юм.