УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2023.12.28
Аймгийн Онцгой комисс энэ сарын 26-нд Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, шуурхай штабын ажлын хэсэгтэй цахимаар хуралдаж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Хурлаар дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд:
- Аймаг дотор болон өөр аймгаас ирсэн малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг эрчимжүүлэх
- Малын тэжээлийг худалдан авах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулах ажлыг сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл болгох
- Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөг үндэслэн аймгийн зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөөг шинэчлэн гаргах
- Сумдын Засаг дарга нарт шатахууны тодорхой нөөцтэй байх талаар үүрэг чиглэл өгөх, албан бичгээр хүргүүлэх
-Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг малчид, иргэдэд хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага, сумдын Засаг даргын тамгын газартай хамтран бүх чиглэлээр хүргэх ажлыг зохион байгуулах
-Отор нүүдлээр явж байгаа малчин иргэдийн судалгааг гаргах, малчин иргэд орхигдуулахгүй байхад анхаарах
- Малчдад тусламжийн өвс, тэжээлийг хүргэх арга ажиллагааг төлөвлөн зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд өглөө.