АХМАД БАГШ НАРЫН "ХАН ХЭНТИЙНХЭН" ХОЛБООНООС ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023.12.28
Хэнтий аймгийн ахмад багш нарын "Хан Хэнтийнхэн" холбооны шинэ жилийн баярын арга хэмжээ Тэмүүжин цогцолбор сургуульд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан оролцон баяр хүргэж дараах эрхмүүдэд шагнал гардуулсан юм.
“Хан Хэнтийн алдартан” тэмдгээр Нэгдүгээр цэцэрлэгийн ахмадын зөвлөлийн дарга Б.Дулмаа, Гуравдугаар цэцэрлэгийн ахмадын зөвлөлийн дарга З.Ичинхорлоо,
Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Тэмүүжин цогцолбор сургуулийн Ахмадын зөвлөлийн дарга Г.Эрдэнэчимэг, Хоёрдугаар цэцэрлэгийн Ахмадын зөвлөлийн дарга Ж.Пүрэвжав нарыг шагналаа. Мөн Нэгдүгээр сургуулийн 10 гаруй ахмад багшийг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.