“БРЭНДИЙН ЭРЭЛД-2023” УРАЛДААНЫ ЦОМЫН ЭЗНЭЭР МӨРӨН СУМЫН ЦАГААН САРИМС ТОДОРЛОО

2023.12.27
УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нараас санаачлан зохион байгуулсан “Брэндийн эрэлд” уралдаан Хэнтий аймгийн хэмжээнд 2 сар гаруйн хугацаанд зохион байгуулагдсан.
Тус уралдаанд 18 сум 5 тосгоноос 10 сум оролцохоор болж долоо хоног бүрт даалгаварууд авч шалгаран үлдсэн шилдэг таван оролцогчдыг өнөөдөр тодруулж, шагналаа.
Үүнд Мөрөн сум - "Цагаан саримс" багийн тэргүүлж цом, 2,5 сая төгрөгийн шагнал авсан бол
Бор-Өндөр сум - GGDesign дэд байр, Хэрлэн сум - Язгуур брэнд гутгаар байр,
Өмнөдэлгэр сум - Өмнөдэлгэрэх булаг хоршоо, Гурванбаян тосгоны Дээдсийн малгай баг тусгай байруудад тус тус шалгарч, мөнгөн шагнал, батламжаар шагнууллаа.
Тэмцээний турш оролцогч багууд цахим платформд тулгуурласан брэндийн танилцуулга хуудастай, түүгээрээ дамжуулан борлуулалтаа хийж байна.