ХЭНТИЙ АЙМГИЙН 2023 ОНЫ "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ИЙГ АЛДАРШУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023.12.28
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав 2023 оны улс, аймгийн "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ийг алдаршуулан шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Хэнтий аймгийн 2023 оны "Оны онцлох хүүхэд"-ээр
-Биеийн тамир, спортын төрөлд Эрхэмбаатарын Анар-Эрдэнэ
Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга, бүтээлч байдал төрөлд Тогоохүүгийн Эрдэнэдалай
-Сурлагын амжилт төрөлд Мөнхчулууны Доржсамбуу
-Урлаг, уран бүтээл төрөлд Бямбацогтын Маргадсувд
-Хүүхдийн оролцооны өөрийн удирдлага төрөлд Сарантуяагийн Болортуяа
-Оюун ухаан, ой тогтоолт төрөлд Түвшинбатын Эгшиглэн нар тодорлоо.
Харин 2023 оны "Оны онцлох хүүхэд"-ийн Багийн амжилт төрөлд "Мөнгөн Су Су" эко клуб шалгарсан байна.