ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2023.12.21
Эрүүл мэндийн салбарын 2023 оны “Шилдэг ажилтан” шалгаруулж шагнал гаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж буй эмч, ажилтнууддаа баярын мэнд хүргэж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар 34 албан хаагчийг шагнаж урамшууллаа.
Мөн 2023 оны шилдэг менежменттэй байгууллагаар А.Батбаатар захиралтай Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлэг шалгарсан бол шилдэг ажилтнаар дараах нэр бүхий хүмүүс тодорсон юм. Үүнд:
✅ШИЛДЭГ ЭМЧ
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Г.Алтансувд
✅ШИЛДЭГ СУВИЛАГЧ
Өмнөдэлгэр сумын ЭМТ-ийн ахлах сувилагч Ц.Хоролмаа
✅ШИЛДЭГ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТЭН
Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн эх баригч М.Цэцэгмаа
✅ШИЛДЭГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН
Хэрлэн дом өрхийн ЭМТ-ийн эмч Ч.Ганчимэг
✅ШИЛДЭГ МЕНЕЖЕР
Оюуны шим өрхийн ЭМТ-ийн эрхлэгч Г.Цэнд
✅ШИЛДЭГ ЖОЛООЧ
Жаргалтхаан сумын ЭМТ-ийн жолооч Д.Азжаргал
АНЭ-ийн жолооч О.Лочин-Од
✅ШИЛДЭГ ЭМИЙН МЭРГЭЖИЛТЭН
Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн эм найруулагч Д.Эрдэнэцэцэг нар тус тус шалгарлаа. Мөн эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтнаар Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогч Т.Эрдэнэболор, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтнаар АНЭ-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Өсөхгэрэл нар тус тус шагнуулсан юм.