ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЦЭЭЖНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ АНХ УДАА ХИЙГДЛЭЭ

2023.12.19
2023-12-18нд Хэнтий Нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч Б. О /67настай эр/ нь мэс заслын 1-р тасагт хагалгаанд орлоо.
Онош- Баруун уушгины дээд дэлбэн томорсон буглаа. Цээжний хөндий дурангийн хүрцээр наалдац салгаж, баруун уушгины дээд дэлбэнгийн буглааг нээж, угааж гуурс тавих мэс засал амжилттай хийгдлээ.
Мэс заслын баг:
Мэс заслын их эмч Н.Билгүүн .А.Мэгзэр хагалгааны сувилагч
Д.Цэвээнсүрэн, анесийн эмч Ц.Эрдэнэцэцэг Г.Алтансувд
Э.Ганзул, анесийн сувилагч Б.Батхишиг, үйлчлэгч
Н.Өнөрбаяр нарын хагалгааны баг хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье.
Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөж ирж буй ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.